1. Ямар мэдээлэл цуглуулдаг вэ?
Та Facebook эсвэл Google-ээр нэвтрэх үед бид таны зөвшөөрлийн дагуу дараах мэдээллийг авдаг: нэр, и-мэйл хаяг, профайл зураг. Таны нууц үгийг бид хэзээ ч авдаггүй, хадгалдаггүй — нэвтрэлт бүхэлдээ Facebook/Google-ийн албан ёсны системээр дамждаг.
Тамирчны профайл үүсгэх үед та өөрөө оруулсан мэдээлэл (төрсөн огноо, хүйс, өндөр, жин, тоглох байрлал зэрэг) болон тэмцээн, багийн бүртгэлийн мэдээлэл хадгалагдана.
2. Мэдээллийг юунд ашигладаг вэ?
Зөвхөн Sportly-ийн үйл ажиллагаанд: нэвтрэлт таних, тамирчны профайл харуулах, баг болон тэмцээний бүртгэл хөтлөх. Бид таны мэдээллийг гуравдагч этгээдэд зардаггүй, дамжуулдаггүй, зар сурталчилгаанд ашигладаггүй.
3. Cookie
Нэвтрэлтийг хадгалах зорилгоор Sportly.Auth нэртэй нэг cookie ашигладаг
(30 хоногийн хугацаатай). Мөшгих (tracking) болон сурталчилгааны cookie байхгүй.
4. Хадгалалт ба хамгаалалт
Мэдээлэл манай өөрийн сервер дээр хадгалагдаж, HTTPS шифрлэлтээр дамждаг.
5. Таны эрх
Та өөрийн мэдээллээ засах (профайл засах) болон бүрмөсөн устгуулах эрхтэй. Устгуулах хүсэлтийг Мэдээлэл устгуулах хуудасны зааврын дагуу гаргана уу.
6. Холбоо барих
Нууцлалтай холбоотой асуулт байвал: batzorigdavaadorj17@gmail.com
