1. Үйлчилгээний тухай
Sportly нь спортын баг, тамирчин, тэмцээний бүртгэл хөтлөх платформ юм. Sportly-д нэвтэрснээр та энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна.
2. Хэрэглэгчийн үүрэг
- Өөрийн үнэн зөв мэдээллээр бүртгүүлэх, бусдын нэрийг ашиглахгүй байх
- Зохисгүй, доромжилсон, худал агуулга оруулахгүй байх
- Бусад тамирчин, багийн мэдээллийг зөвшөөрөлгүй ашиглахгүй байх
3. Контент ба хариуцлага
Таны оруулсан профайл, бүртгэлийн мэдээллийн үнэн зөвийг та өөрөө хариуцна. Нөхцөл зөрчсөн бүртгэлийг бид түдгэлзүүлэх эсвэл устгах эрхтэй.
4. Үйлчилгээний өөрчлөлт
Sportly хөгжүүлэлтийн явцад байгаа тул боломжууд нэмэгдэж, өөрчлөгдөж болно. Үйлчилгээг «байгаагаар нь» (as is) үзүүлж байна.
5. Бүртгэл цуцлах
Та хүссэн үедээ бүртгэлээ цуцалж, мэдээллээ устгуулж болно — Мэдээлэл устгуулах хуудсыг үзнэ үү.
